МУИС-Эдийн засгийн тэнхимийн эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Эдийн засгийн тэнхимийн эрдэм шинжилгээний хурал 2023 оны 4-р сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж дараах оюутнууд шагналт байранд орлоо. Оролцсон бүх оюутнууддаа талархал илэрхийлж сургалтын өндөр амжилт хүсье.

Тэргүүн байр: 4-р түвшин Б. Есүгэн

“Монгол улсын хувьд санхүүгийн хямралын үзүүлэлтийг тодорхойлох нь: Олон гишүүнт ложит аргачлал”

Хоёр дугаар байр: 4-р түвшин Т. Саруулбуян (болон бусад багийн гишүүд)

“Уур амьсгалын өөрчлөлтийн ерөнхий тэнцвэрийн DICE/RICE загвар ба тэрбум мод төслийн үр ашгийн нөлөө”

Гурав дугаар байр: 4-р түвшин Б. Мөнхсор

“Хот, хөдөөгийн нийтийн болон хувийн салбарын цалингийн ялгаатай байдал ба түүний улс доторх шилжилт хөдөлгөөнд үзүүлэх нөлөө”