“Магистрант О. Нандинжаргалд Монгол Банкны эрдэм шинжилгээний хуралд 3-р байр эзэлсэнд баяр хүргэе!”

Эдийн засгийн тэнхимийн магистрант О. Нандинжаргал Монгол Банкны “Think Bank 100” эрдэм шинжилгээний хуралд “Байгалийн гамшгийн эрсдэлийн макро эдийн засагт үзүүлэх нөлөө” бүтээлээрээ амжилттай оролцож, банкны ажилтны ангилалд 3-р байр эзэлжээ. Тэнхимийн хамт олны зүгээс магистрант оюутандаа болон удирдагч багш Н. Ууганбаатарт баяр хүргэе!