Б.Алтанцэцэг багшдаа бүтээлээ хэвлүүлсэнд нь баяр хүргэе!

Тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг багшдаа “Монгол дахь цалингийн хүйсээрх зөрүү: салбарын ялгаварлал гол тайлбарлагч болох нь” сэдэвт бүтээлээ хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг болох Review of Development Economics-д нийтлүүлсэнд нь халуун баяр хүргэе!

Уг ажилд цалингийн хүйсээрх зөрүүтэй байдлын шалтгааныг Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны нээлттэй тоон мэдээллийг ашиглан судалжээ. Судалгааны гол үр дүн, дүгнэлтүүд нь хөдөлмөрийн салбарын бодлого боловсруулагчдад чухал мэдээлэл болохоор байна. Энэхүү ажил нь тэнхимийн бусад багш нарын хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр хийгдсэн өмнөх ажлуудыг нэлээд эшлэснээрээ онцлог юм.

Судалгааны ажлын бүрэн эхийг энд дарж уншина уу.