“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны шагналыг гардууллаа.

МУИС-ийн ШУС, ХУС, Ази судлалын тэнхим болон Улаанбаатар хот дахь БНТУ-ын элчин сайдын яам болон “Таван Ухаан” клуб хамтран Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаан тогтоосны 57 жилийн ойг тохиолдуулан “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааныг 2026 оны 03-р сарын 30-аас 05-р сарын 19-ний хугацаанд улс орон даяар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Тус эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын 14 аймаг, хотын 24 сум, дүүргээс нийт 96 сурагч оролцсон бөгөөд эхний шатанд нийт 60 сурагчийн эсээг шалгарууллаа. Хоёрдугаар шатанд шүүгчдийн нэгдсэн комисс бүтэц, агуулга, найруулга, зөв бичгийн дүрмийн хүрээнд 18 шилдэг эсээг шалгаруулсан байна.

Гуравдугаар шатанд шалгарсан нийт эсээг кодолж мэргэжлийн тусгай комисст илгээсэн бөгөөд тус комисс үгийн тоо, найруулга, бүтэц, эхийн санаа, эхийн хэв маяг, уран сайхны найруулга, агуулга зэрэг үзүүлэлтэд анхаарч тэгш чанарын үнэлгээг нэмж, аравны нарийвчлалтайгаар шагналт байруудыг шалгарууллаа.


1-р байр: Н.Урангоо /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, НЕБ-ын 15-р сургууль/

2-р байр: Ж.Бэрх /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, НЕБ-ын Шинэ Монгол сургууль/

3-р байр: Н.Маргад-Эрдэнэ /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НЕБ-ын 24-р сургууль/

Тусгай байр: А.Номинболор /Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, НЕБ-ын 24-р сургууль/

Эсээ бичлэгийн уралдааны ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Монгол судлалын холбооны захирал, доктор, профессор Д.Ганболд, гишүүдээр МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Нарантунгалаг, Монгол Улсны Консерваторын Монгол хэл, уран зохиолын багш Ш.Хандсүрэн нар ажиллаа.
Шагналыг МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Доктор, профессор Д.Ганболд, Ази судлалын тэнхимийн доктор /Sc.D/, профессор Ц.Баттулга болон БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Башак Гэнч Юүксэл нар гардууллаа.

Тус эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулахад дэмжин ажилласан МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захиргаа, Ази судлалын тэнхим, МУИС Пресс дэлгүүр болон БНТУ-ын Элчин сайдын яамны нийт хамт олонд халуун талархал илэрхийлье.
Мөн эсээ бичлэгийн уралдааныг ивээн тэтгэж, хамтран ажилласан Олон улс, орон судлал /Турк/ хөтөлбөрийн 2008 оны төгсөгчид болон Монголын Каллиграфийн Урлагийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал, Олон улс, орон судлал /Турк/ хөтөлбөрийн 2013 оны төгсөгч Р.Эрдэнэболор нарт талархал дэвшүүлье.
Мөн нийт хамтран ажилласан эрдэмтэн багш болоод Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа эрдэм номын улам их амжилт хүсэн ерөөе.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ САЛБАР

