Хамтын ажиллагааны уулзалт боллоо.

Бүгд Найрамдах Унгар Улсын Лудовика Нийтийн Удирдлагын Их Сургуулийн дэргэдэх Жон Лукашийн нэрэмжит Улс төр, стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Золтан Эгэрэси хүрэлцэн ирж МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал /Турк/ хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уулзалтаар тухайн хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа, үйл хэргийн талаар хэлэлцлээ.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛЫН САЛБАР

