“Тал нутаг дахь Түрэгийн соёл: Хамтын соёл, хамтын ирээдүй” эрдэм шинжилгээний хурал боллоо.

Монгол Улсын Их Сургууль болон БНТУ-ын Ордугийн их сургууль, ИКЧИС-МУИС-ийн Түрэг судлалын хүрээлэн, ТИКА-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Тал нутаг дахь Түрэгийн соёл: Хамтын соёл, хамтын ирээдүй” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 06-р сарын 30-наас 2025 оны 07-р сарын 01-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Хурлыг МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор, доктор Д.Заяабаатар, Орду Их Сургуулийн проректор, профессор, доктор Хакан Тимур, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Башак Гэнч Юүксэл нарын хүндэт зочид төлөөлөгчид нээж үг хэллээ.

Мөн Орду Их Сургуулийн төлөөлөгч нар МУИС-ийн ректор, профессор, доктор Б.Очирхуягтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус хуралд Монгол улс болон Бүгд Найрамдах Турк Улсын их сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Монгол, Түрэгийн хэл, түүх, соёл, археологи зэрэг өргөн сэдвийн хүрээнд олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд оролцсон нийт эрдэмтэн багш, судлаачид болон хурлын зохион байгуулалтанд оролцсон бүх хүмүүст талархал дэвшүүлье.

Ази судлалын тэнхим 
Турк орон судлал