Танилцуулга

МУИС-ийн захирлын 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 633 тоот тушаалаар, Монгол улсад түрэг судлалыг хөгжүүлэх, Монгол нутаг дахь эртний түрэг угсаатны үсэг бичгийн дурсгал болон монгол түрэг хэлний харьцаа, Алтай хэлний судлалаар эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаач эрдэмтэд, багш нарын хүчийг төвлөрүүлж, энэ чиглэлээрх судалгаа, сургалтын ажлыг сайжруулан гүнзгийрүүлэх зорилготойгоор Түрэг судлалын төв байгуулагдсан байна. Улмаар 2014 оноос эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимд харьяалагдаж сургалт, судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байгаа билээ.

МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар нь 2000 онд байгуулагдаж 2002 оноос Түрэг судлалаар үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Эдүгээ турк хэл, орон судлал, орчуулгазүйн чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байна.

Монгол улсад Түрэг судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй ганц салбар бөгөөд орчин цагийн турк хэл хийгээд түрэг угсаат улсуудын хэл, соёл, түүхийн судлалаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үүргээ амжилттай биелүүлж, МУИС-ийн Азийн шилдэг сургуулиудын эгнээд багтах стратеги төлөвлөгөөний хүрээнд сургалтын хөтөлбөрөө улам бүр сайжруулан хөгжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд ч тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Бүрэлдэхүүн

Ц. Баттулга

Профессор


Мэргэжил:
Эх бичиг судлаач
Эрдмийн зэрэг:
Түүхийн ухааны доктор (Ph.D)
Судалгааны чиглэл:
Монголын руни бичгийн дурсгалын судлал, Эртний түрэг, уйгурын түүх археологи, хэл, соёлын судлал, Монгол дахь түрэг угсаатны соёл, түүх

Б.Аззаяа

Дэд профессор


Мэргэжил:
Түрэг судлаач, хэл шинжээч
Эрдмийн зэрэг:
Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)
Судалгааны чиглэл:
Монгол, түрэг хэлний харьцуулсан судлал Эртний түрэг, уйгурын түүх, хэл, соёл

Н.Гэрэлмаа

Дэд профессор


Мэргэжил:
Эх бичиг судлаач
Эрдмийн зэрэг:
Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)
Судалгааны чиглэл:
Монгол, түрэг хэлний харьцуулсан судлал Эртний түрэгийн хэл, үсэг бичиг судлал

Б.Арьяажав

Багш


Мэргэжил:
Түрэг судлаач, хэл шинжээч
Эрдмийн зэрэг:
Магистр
Судалгааны чиглэл:
Монгол, түрэг хэлний харьцуулсан судлал, Дундад үеийн монгол хэлний араб үсгээрх бичгийн сурвалж судлал

Т.Загарпэрэнлэй

Багш


Мэргэжил:
Турк хэл, орон судлал
Эрдмийн зэрэг:
Магистр
Судалгааны чиглэл:
Монгол, түрэг хэлний харьцуулсан судлал Эртний түрэгийн хэл, үсэг бичиг судлал Эртний уйгурын хэл, үсэг бичиг судлал