МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбар болон Түрэг Академитай хамтран 2024 оны 09-р сарын 05-ны өдөр “Түрэг, Уйгурын үеийн худалдаа дайны умард зам” Олон Улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт эртний Түрэг болон Уйгурын үед холбогдох замууд болон замыг дагасан түүхэн дурсгал, мэдээ баримтын талаар эрдэмтэн судлаачид санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Монгол, БНТУ, Казакстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсын их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэн багш, судлаачид оролцлоо.
Тус хэлэлцүүлэгийг зохион байгуулахад хүчин зүтгэсэн нийт багш, оюутан, эрдэм судлаачдад талархал дэвшүүлэхийн зэрэгцээ өөрийн үнэт цаг завийг харамгүй гаргаж, сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулсан эрдэмтэн судлаачид та бүхэнд гүн талархал илэрхийлэе.
Ази судлалын тэнхим
Турк орон судлалын салбар