МУИС, ШУС, ХУС-ийн Ази судлалын тэнхим, “Түрэг судлал”-ын салбар түүний дэргэдэх “Таван ухаан” клуб хамтран “Руни бичгийг уншиж тайлсны 130 жилийн ой”-г тохиолдуулан “ТҮРЭГ СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нийт их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд зарлан 2023 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Энэ жилийн хурал нь руни бичгийг тайлж уншсаны 130 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой юм. Анх Оросын архелогчидын нэг Николай Михайлович Ядринцев тэртээ 1889 онд Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө орших Түрэгийн II хаант улсад холбогдох чулуун дээр сийлэн бичсэн алдарт руни бичгийн дурсгалууд олсныг Данийн алдарт хэл шинжээч Профессор Вильгелм Людвиг Петер Томсен, дэлхий дахинаа “тайлагдашгүй, нууц” хэмээн нэрлэгдээд байсан эртний нүүдэлчдийн хэрэглэж асан авианы үсэг буюу рүни бичгийг тайлах түлхүүрийг 1893 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олж илрүүлж улмаар 20 хоногийн дараа 12 дугаар сарын 15-нд Дани Улсын эзэн хааны эрдэм шинжилгээний хүрээлэнд тайлагнасан илтгэлээрээ дэлхий дахинаа зарласан байдаг.
Энэ удаагийн хурлын шүүгчээр Монголын Археологичдын Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүн, ШУТИС-ийн профессор доктор Ю.Болдбаатар, МУИС, ШУС, Ази судлалын тэнхим, БНТУ-ын Кожаэлигийн их сургуулийн докторант Н.Ариунзул, БНТУ-ын Ататуркийн их сургуулийн магистрант Ц.Улаанаа нар ажиллалаа.
Шилдэг илтгэлийн эздийг клубийн үйл ажиллагааг олон жил дэмжихийн зэрэгцээ ЭШХ-ын шүүгчээр ажиллаж байсан Түрэг судлалын салбарын анхны төгсөгч Л.Батбилэг “Ё.Жанчив, Дундад үеийн монгол хэлний судалгаа, УБ., 2011” хэмээх багшийнхаа эрдмийн бүтээлээр, МУИС, Европ судлалын тэнхимийн докторант Б.Өргөнбуян “Кобаяши Такаширо, Чингис хаан, Улаанбаатар, 2023”, МУИС, Ази судлалын тэнхим, Түрэг судлалын салбараас “Mehmet Ölmez, Orhon-Uygur Hanlığı Dönemi Moğolistan’daki Eski Türk Yazıtları, Ankara, 2015, Түрэг, Уйгур судлал III, Эрдэм шинжилгээний сэтгүүл, УБ., 2022, Монголын Алтай судлал II, Улаанбаатар, 2021” зэрэг судалгаа шинжилгээний ном бүтээлийн дээжээр урамшууллаа.
Түрэг судлалын 2011 оны төгсөгчид энэ удаагийн хурлын шилдэг илтгэлийн эздийг мөнгөн шагналаар шагнав. Түрэг судлалын салбарын 2013 оны төгсөгч, Оюут урланг үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор өргөмжлөл гэрчилгээг урлалаа. Мөн оролцогч бүрт дурсамж хадгалуулж урамшуулав.
Хурлын дүнг танилцуулбал:
Амжилт гарган байр эзэлсэн болон хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууд та бүхэндээ судалгаа шинжилгээ болон хичээл сурлага, эрдмийн зам нь дардан байж, амжилт бүтээлээр арвин байхын ерөөл дэвшүүлье.