“Ази судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байрт шалгарлаа.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн 2025-2026 хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 04-р сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 439 тоотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд Солонгос, Турк, Хятад, Япон судлалын салбарын урьдчилсан хэлэлцүүлэгт амжилттай оролцож шалгарсан нийт 10 оюутан өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүллээ.


Шүүгчдийн нэгдсэн дүнгээр
- Тэргүүн байр: Э.Энхмандах /Орон судлал: Турк 4/, Сэдэв: Монгол, турк хэлний олон тооны зарим нөхцөлийг харьцуулан судлах нь, Удирдагч багш: Т.Загарпэрэнлэй /Магистр, багш/
- Дэд байр: Ж.Гэрэлмаа /Гадаад хэлний орчуулга: Солонгос 4/, Сэдэв: БНСУ-н бүрэн дунд боловсролын систем дэх сайн дурын ажлын хөтөлбөрийн судалгаа, Удирдагч багш: Д.Сайнбилэгт /Доктор, профессор/
- Гутгаар байр: М.Уянгадарь /Орон судлал: Солонгос 3/, Д.Үүрийнтуяа /Орон судлал: Солонгос 3/, Сэдэв: К-драма дахь бүтээгдэхүүн байршуулах маркетинг үзэгчдийн худалдан авах хүсэлд нөлөөлөх нь (Монгол дахь үзэгчдийн жишээн дээр), Удирдагч багш: Б.Дулмаа /Доктор, ахлах багш/ нар шалгарлаа.



Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан Э.Энхмандахдаа эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөхийн зэрэгцээ тухайн хуралд оролцсон нийт судлаач оюутан, эрдэмтэн багш нар болон хурлыг зохион байгуулагчид, оролцогчид та бүхэнд талархал илэрхийлэе. Мөн та бүхний цаашдын эрдэм судлал, судалгааны ажилд тань улам их амжилт хүсэн ерөөе.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ

