БҮРЭЛДЭХҮҮН

Манай тэнхим нь 2020 оны байдлаар доктор зэрэгтэй багш 14, магистр зэрэгтэй багш 1, зөвлөх дэд профессор 1, туслах ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үндсэн багшийн 94 хувь нь докторын (PhD) зэрэг хамгаалсан бөгөөд Япон улсын Токио, Ивата, Хоккайдо, Нагояа, Токио метрополитан; ХБНГУ-ийн Оснабрюк; ОХУ-ын Москва хотын Улс Түмнүүдийн найрамдал, Москвагийн улсын багшийн их сургууль; БНСУ-ын Инха, Жонбүк; Швед улсын Стокгольмийн эдийн засгийн сургууль, Их Британы University of Newcastle Upon Tyne зэрэг  их сургуулиудад суралцан магистр, докторын зэрэг хамгаалжээ.