Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг цуврал семинарт урьж байна

    Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг цуврал семинарт урьж, илтгэл хэлэлцүүлдэг билээ.
   Энэ удаагийн семинарт АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтийн Хэл шинжлэл, философийн тэнхимийн Профессор Шигэрү Миягава “Орчин үеийн хүний зан төлөвшил бүрэлдэхэд хэлний гүйцэтгэсэн үүрэг хийгээд хувьслын явцад хүний хэл хэрхэн үүсэж бий болсон талаарх судалгаанд генетикийн шинжлэх ухаан ямар дэвшил авчирсан бэ?” (How can genetics shed light on the emergence of human language in evolution and the role that language played in shaping modern human behavior?) сэдэвт илтгэл хэлэлцүүлэх тул эрдэмтэн судлаач, багш, оюутан Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим