МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим болон Монгол судлалын хүрээлэн, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгтэй хамтран Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн хорин нэг дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал (ULS21)-ыг 2024 оны 8 дугаар сарын 17-ноос 18-ны өдөр МУИС-ийн Номын сан болон Хичээлийн 2-р байранд зохион байгуулж, цахимаар шууд дамжуулна.
Тус хуралд дэлхийн олон орны судлаачид хуран чуулж, хотын орчинд хэл хэрхэн ашиглагдаж, дасан зохицож, өөрчлөгдөж байгаа талаар, мөн нийгмийн давхарга, үндэс угсаа, шилжилт хөдөлгөөн, хотжилт, стандартчилал, бүх нийтийг хамарсан цахим шилжилт зэрэг нь хэл аялгуунууд, тэдгээрийн хэрэглээ, статуст хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцдэг. Энэ удаагийн 21 дэх хурлыг “Хотжил хийгээд стандарт хэл, нутгийн аялгуу” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Хурлын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү!
Хурлын илтгэлийн хураангуйг энд дарж үзнэ үү!