Алсын хараа, эрхэм зорилго
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн алсын хараа: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн алсын хараа нь монгол хэл бичиг судлал, хэл шинжлэлийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт-судалгааны тэргүүлэгч төв болох юм.
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зорилго: Энэхүү алсын харааг хэрэгжүүлэхэд дараах 5 зорилгыг тавьж байна.
- Сургалтын чанарын манлайлал ба инновац
- Хичээлийн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах: Сүүлийн үеийн шинэлэг судалгаа, салбар дундын судалгааны арга зүй, технологийн дэвшилтэт сургалтын арга, хэрэглүүрийг хөтөлбөртөө тусгах үүднээс сургалтын хөтөлбөрийг байнга шинэчилж, боловсронгуй болгоно.
- Багшлах боловсон хүчний чадвар: Монгол хэл бичиг, хэл шинжлэлийн салбарт тэргүүлэгч нэр хүндтэй багш нарыг сонгон шалгаруулж ажилд авах, одоо ажиллаж буй багш нарыг сургалтын арга зүйгээ боловсронгуй болгох, чанартай, сонирхолтой байдлаар шинэлэг сургалт явуулахад нь бодит дэмжлэг үзүүлнэ.
- Судалгаа, эрдэм шинжилгээний манлайлал
- Судалгааны үр дүн: Олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн хянан магадалгаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэхэд нь багш, оюутнуудыг урамшуулан дэмжинэ.
- Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа: Тус тэнхимийг салбартаа тэргүүлэгч төв болгон хөгжүүлэхийн тулд дэлхийн болон Азийн тэргүүлэх их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран судалгааны төслүүдийг хэрэгжүүлнэ.
- Гадаад харилцаа
- Солилцооны хөтөлбөр: Хэл шинжлэл, хэл бичгийн салбар дахь олон улсын хөгжлийн чиг хандлага, төлөв байдлыг ойлгох, өөр өөр соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн тулд оюутан, багш солилцооны хөтөлбөр, олон улсын хамтарсан дадлагын хөтөлбөр, олон улсын зуны сургууль зохион байгуулах, энэ талын санал санаачилгыг дэмжих замаар солилцооны хөтөлбөрийг өргөжүүлж хөгжүүлнэ.
- Эрдэм шинжилгээний хурал: Монгол хэл бичиг, хэл шинжлэлийн чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, симпозиум зохион байгуулж, гадаадын нэр хүндтэй судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
- Оюутны хөгжил, амжилт
- Цогц боловсрол (Holistic education): Оюутныг мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд өсөж дэвжих боломж бүхий мэргэжлийн дадлага хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
- Ажиллах боловсон хүчний бэлэн байдал (Career Readiness): Оюутнуудыг судалгаа хийх, багшлах, орчуулга хийх, хянан тохиолдуулах, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэх зэрэг төрөл бүрийн ажилд хөрвөх чадвартай болгоно.
- Соёл, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, оролцоо:
- Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт: Монгол хэл, бичиг соёлын өвийг баримтжуулах, хадгалах, сурталчлах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажлыг удирдан чиглүүлнэ.
- Олон нийтийн оролцоо: Монголын хэл шинжлэл, утга зохиолын өвийг сурталчлах зорилгоор олон нийтэд зориулсан лекц, хялбаршуулсан сурталчилгааны өгүүлэл бичиж хэвлүүлэх, сургалт-танин мэдэхүй-соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн хийгээд олон улсын түвшинд тэнхимийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ.