Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Итали Улсын Венецийн Ка’ Фоскарийн Их Сургуулийн хооронд хэрэгжүүлж буй Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Венецийн Ка’ Фоскарийн Их Сургуулийн Ази ба Умард Африк судлалын тэнхимийн профессор, доктор Элизабетта Рагагнин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, судалгааны семинар зохион явуулах тул сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч Та бүхнийг урьж байна.