logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-07-06

“Жүгдэрийн Лувсандоржийн мэндэлсний 85 жилийн ой”-д зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хүндэтгэлийн хурал болно

 

Хурлын зорилго

   Монгол хэл бичгийн салбарын нэрт эрдэмтэн Жүгдэрийн Лувсандорж нь МУИС-ийн Монгол хэлний тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, БНЧУ-ын Карлын Их Сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд зочин багш, профессороор олон жил үр бүтээлтэй ажиллаж, монгол хэл бичиг, хэл шинжлэл, гадаадын монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд насан турхруу зүтгэж, монгол хэл бичиг судлал, түүний дотор монголын нууц товчоон судлал, угсаа хэл шинжлэл, монгол хэлний авиа зүй, монгол бичиг, монгол хэлийг гадаад хүнд заах онол, арга зүйн чиглэлээр олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл бичиж, монгол, англи, чех, орос хэлээр хэвлүүлжээ.

   Энэхүү хурлаар Ж.Лувсандорж багштаны мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан, түүний монгол хэл бичиг, монгол судлалын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний бүтээлийн ололт амжилт, монгол судлалд оруулсан хувь нэмрийг үнэлэн хэлэлцэж нэгтгэн дүгнэх зорилготой юм.

Хамрах хүрээ

   Тус хуралд дараах сэдвийн хүрээнд ирүүлсэн илтгэлийг хэлэлцүүлнэ.

  1. Монгол судлалыг хөгжүүлэхэд Ж.Лувсандоржийн оруулсан хувь нэмэр
  2. “Монголын нууц товчоон” судлалд Ж.Лувсандоржийн оруулсан хувь нэмэр
  3. Монгол хэлийг гадаад хэл болгон заах онол, арга зүйд Ж.Лувсандоржийн оруулсан хувь нэмэр
  4. Монгол хэлний судалгаанд Ж.Лувсандоржийн оруулсан хувь нэмэр
  5. Ж.Лувсандоржийн монголын уламжлалт мэдлэг, сурган хүмүүжүүлэх зүйн талаар хийсэн судалгаа
  6. Дурсамж

Илтгэлийн сэдэв, хураангуй хүлээн авах хугацаа:

  • Илтгэлийн сэдэв, хураангуй хүлээн авах: 2024.07.25
  • Хариу өгөх: 2024.08.05
  • Хуралд оролцогч нарт хөтөлбөр түгээх: 2024.08.20

Хурлын удирдамжийг ЭНД дарж татна уу!

Илтгэлийн сэдэв, хураангуй, мэдүүлгийн хуудсыг хүлээн авах цахим хаяг:

  • erdeneochir@num.edu.mn, reiss.chongor@gmail.com
  • Хурлын албан ёсны хэл:  монгол, англи
  • Илтгэлийн хураангуй нь 250-350 үгтэй байна
  • Илтгэл хэлэлцүүлэх хугацаа: 20 минут

Хаана: МУИС-ийн Төв байр, Эрдмийн танхим (Дугуй заал)

Хэзээ: 2024.08.29

Холбоо барих цахим хаяг: erdeneochir@num.edu.mn,

Утасны дугаар: +976 99957717

Зохион байгуулагч:

  • МУИС, Монгол судлалын хүрээлэн
  • МУИС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Хуваалцах
15

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ПРОФЕССОРЫН СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-11-10
  • 0
    ЭРХЭМ ТӨГСӨГЧ ТАНЫГ ХҮНДЭТГЭН УРЬЖ БАЙНА
    2025-10-31
  • 0
    МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
    2025-10-31
  • 0
    МАНЖ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
    2025-10-31
  • 0
    ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
    2025-10-28

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль