“АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
Та бүхнийг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх “Багшлах талбар” дугуйлангаас зохион байгуулж буй лекцэд урьж байна. Энэ удаагийн зочин багшаар Монгол Улсын Гавьяат багш Ө.Цэндсүрэн, монгол хэл, уран зохиолын багш И.Сансартуяа нар оролцож, “Амжилттай багшлахуй” сэдвээр лекц уншиж, ярилцлага өрнүүлнэ. Тухайлбал, хичээл төлөвлөлт, шинэ арга зүй, хичээлийн дүн шинжилгээ зэрэг багшийн эзэмшвэл зохих чадвар; нийгэм, технологийн өөрчлөлт болон суралцагчийн онцлог, сонирхолд нийцүүлэн заах аргаа шинэчлэх, тасралтгүй суралцагч багш байх талаар ярилцах болно.


