МУИС-д “Ур чадварын шалгалт”-тай хөтөлбөр сонгон бүртгүүлсэн элсэгчдэд өгөх зөвлөмж

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрүүд болон Сэтгүүл зүй, Аялал жуулчлал хөтөлбөрийн “ур чадварын шалгалт” 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдана.

Ур чадварын шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг элсэлтийн системд бүртгүүлсэн цахим шуудан болон гар утасны дугаарт илгээх тул мэдээллээ тогтмол шалгаж байхыг зөвлөж байна.
Ур чадварын шалгалтын хуваарь:

ШУС-ийн багш бэлтгэх хөтөлбөрүүд – 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагт

НУС-ын “Сэтгүүл зүй” хөтөлбөр – 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16:30 цагт

БУС-ын “Аялал жуулчлал” хөтөлбөр – 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагт
Анхаарах зүйлс:
– Элсэлтийн системд бүртгүүлсэн цахим шуудан болон утасны дугаар зөв эсэхийг шалгах;
– Цахим шуудангийн хайрцгийн багтаамж дүүрээгүй эсэхийг нягтлах;
– Ирсэн мэдээлэл спам (Spam), Junk болон бусад хавтсанд орсон эсэхийг шалгах.
Элсэгч та ур чадварын шалгалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, шалгалтдаа амжилттай хамрагдахыг хүсье.
МУИС-ийн Ур чадварын шалгалт зохион байгуулах ажлын хэсэг
