Монгол хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгэж эхэллээ
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулдаг ЕБС-ийн монгол хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх зургаа дахь удаагийн “Боловсролын анги” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим тус хөтөлбөрийн бүртгэл, шалгаруулалтыг хариуцах ба Өвөр Монголын Их Сургууль сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ олгоно.
Энэхүү хөтөлбөрт нийслэлийн болон 21 аймгийн ЕБС-ийн монгол хэлний багш нар (тус хөтөлбөрт урьд нь хамрагдаж байгаагүй)-ийг хамруулна. Багш нарын Улаанбаатар-Хөххот, Хөххот-Улаанбаатар хооронд зорчих замын зардал, суралцах хугацааны байр, хоолны зардал (10 хоног)-ыг зохион байгуулах тал хариуцна.
Сургалтын хуваарь:
- Чиглүүлэх сургалт: 2026.06.16 – Монгол Улсын Их Сургууль
- Сургалт: 2026.06.17-2026.06.28 – Өвөр Монголын Их Сургууль
Оролцох хүсэлтэй багш нар мэдүүлэг, хүсэлтээ зааврын дагуу mongolian.linguistics1945@gmail.com хаягаар 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Мэдүүлгийг энд дарж татаж авна уу.


