МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрт элсэх оюутнуудын анхааралд
Тус хөтөлбөрт элсэх хүсэлтэй оюутнууд:
- Монгол хэл (70%), Нийгэм судлал (70%), Ур чадварын шалгалт (30%) өгнө. Тус хоёр шалгалтыг өгснөөр нэгдсэн дүн гарахыг анхаарна уу! Ур чадварын шалгалтыг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагт цахимаар авна. “Ур чадварын шалгалт”-тай холбоотой мэдээллийг цахим шуудан болон бүртгэлтэй утасны дугаарт илгээсэн тул Та бүхэн нягтлан шалгана уу!
- “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийг МУИС (Монгол Улсын Их Сургууль), ШУС (Шинжлэх ухааны сургууль), ХУС (Хүмүүнлэгийн ухааны салбар)-ын хөтөлбөрөөс сонгоно. МУИС Ббс, МУИС Збс гэсэн сонголт нь МУИС-ийн Баруун бүсийн сургууль (хуучнаар Ховд Их Сургууль), Зүүн бүсийн сургууль (хуучнаар Дорнод Их Сургууль) болно.
- Элсэх болзол хангаж, төлбөр шилжүүлэхдээ салбар сургуулийн нэрийг нягталж шалгана уу!
- МУИС-ийн элсэлтийн бүртгэлийг 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/bachelor/системээр зохион байгуулж байна.
- Онооны жагсаалт элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас 1 өдрийн дараа гарна.
- Элсэх эрхийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл олгоно.
- 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15:00 цаг хооронд оюутан болно.


