“МОНГОЛ ХЭЛ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ТЭМЦЭЭН БОЛЛОО
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрөөр суралцдаг оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоотод боллоо. Энэ жилийн уралдаант тэмцээнд монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн анхан түвшний А1, А2, А3, А4 анги, дунд, гүнзгий түвшний Д1, Г1, Г2 ангийн 100 гаруй оюутан оролцлоо. Ангийн нийлбэр дүнгээр, анхан шатны ангилалд Л.Халиун багштай А-3 анги тэргүүн байр, Ц.Батдорж багштай А-1 анги дэд байр, дунд болон гүнзгий шатны ангилалд Ч.Баттулга багштай Г1 анги тэргүүн байр, М.Жавхлан багштай Г2 анги тэргүүн байр тус тус шалгарлаа. Мөн тэмцээний үеэр хөгжөөнт дэмжигч, үзэгчдийн дунд асуултын хариултын тэмцээн зохион байгуулж, анги бүрийн төлөөлөл 30 гаруй оюутан оролцсоноос Г2 ангийн оюутан Ацүми Фүтаба (Atsumi Futaba) тэргүүн байр, Г1 ангийн оюутан Жамсаранов Аюур (Zhamsaranov Aiur) дэд байр, А3 ангийн оюутан Хайраа (Hairi) гутгаар байрт тус тус шалгарлаа.
Тус тэмцээнийг
- Мэндчилгээ (Монгол дуу, шүлэг)
- Үгийн утга тайлбарлах
- Үгийг үйл хөдлөлөөр илэрхийлж, таах
- Өгөгдсөн үгэнд орсон үсгийг ашиглан шинэ үг бүтээх
- Үйл үгийн салаа утгыг тайлбарлах
- Багийн ахлагчийн тэмцээн
- Нийт оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээн зэрэг 7 төрлөөр зохион байгуулсан бөгөөд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцаж буй гадаад оюутнууд монгол хэлний мэдлэг, чадвараа бататган өрсөлдөв.
Мэдлэг чадвар, авхаалж самбагаа сорьж, уралдаандаа амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.
- _cuva
- _cuva
- _cuva






























































