“Монголын сайхан бичигтэн 2025″ олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын 29 дүгээр уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд өнөөдөр боллоо.
Уралдааны шагнал гардуулах ёслолд Монгол төрийн тэргүүн өөрийн биеэр оролцдог уламжлал тогтсон нь уралдааны үнэ цэнийг нэмж, үндэсний бичиг соёлын зүтгэлтнүүд болон тэднийг залгамжлагч хүүхэд, залуусын урмыг тэтгэсэн үйл явдал болж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Эх орны өнцөг булан бүрд амьдарч буй найман настай балчраас зуун нас зооглосон ахмад буурал оролцсон энэхүү уралдааны шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гардуулсан юм.
Тус уралдаанд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Н.Отгонсүрэн “Төрд эргэн залуулсан монгол бичиг” сэдэвт бүтээлээр дэд байр эзэлсэн байна. Халуун баяр хүргэе.




