“ЛУВСАНВАНДАНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Академич Ш.Лувсанванданы мэндэлсэн өдрийг дурсан хүндэтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийг “Лувсанванданы өдөр” хэмээн нэрлэж, эрдмийн баяр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм. Тус тэнхимийн багш, суралцагчид 2026 оны “Лувсанванданы өдөр” “дурсамж”, “сэдэвт хэлэлцүүлэг”, “өгүүллийн уншлага” гэсэн арга хэмжээг зохион байгуулна.











