logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2025-11-29

“Монгол хэл шинжлэл – 2025” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойд зориулсан “Монгол хэл шинжлэл – 2025” оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 сарын 25-ны өдөр боллоо. Хэл шинжлэлийн судалгааны шинэлэг үр дүнг шалгаруулах зорилготой Оюутны эрдэм шинжилгээний хурлыг монгол хэл бичгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны дунд зохион байгуулсан тус хуралд нийт 14 илтгэгч оролцож, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан байна.

 Монгол хэлний хэл зүй, ерөнхий хэл шинжлэл, үгийн сангийн судлал, сурвалж судлал, нийгэм хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэл зэрэг олон чиглэлийн илтгэл хэлэлцүүлснээс

 МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хэл шинжлэл (монгол хэл) 4-р түвшний оюутан Ц.Халиунаа “Хятад хэлний “U”, “ONG” эгшигт бүтэц /FINAL/-ийг кирилл монгол үсгээр оновчтой галиглах тухай” (Удирдагч МУИС, доктор, дэд профессор Ц.Батдорж) илтгэлээр тэргүүн байр

  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 4-р түвшний оюутан А.Жадамба “Орчин цагийн монгол хэлний “ЗУГМА” үзэгдэл” (удирдаг МУИС-ийн доктор, ахлах багш Г.Баттогтох) илтгэлээр дэд байр
  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 3-р түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Манж, хятад толь бичиг дэх зарим монгол үгийн оноолтыг харьцуулах нь (Пүрэв гүнгийн орчуулсан “Хааны нэмж тогтоосон манж үгний толь бичиг”-ийн “Хөгжмийн зүйл” дэх үгийн тайлбарын жишээгээр)” (Удирдагч МУИС, доктор, дэд профессор М.Жавхлан) илтгэлээр гутгаар байр
  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 4-р түвшний оюутан Г.Гансувд ““Мө-“ язгуурт бүлэг үгийн тухайд” (Удирдагч МУИС, доктор, дэд профессор О.Дэмчигмаа) илтгэлээр тусгай байр
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, олон улсын харилцааны хөтөлбөрийн оюутан Э.Тэмүүлэн “Цахим орчин дахь монгол хэлний товчилсон үгийн хэрэглээ” (Удирдагч Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль багш Г.Тод) илтгэлээр тусгай байр тус тус эзэлсэн байна.

Тус хурлын тэргүүн байрыг Монгол хятад судлалын 2009 оны төгсөгчид 1.000.000 төгрөгөөр, дэд байрыг Монгол судлал (4б)-ын  2012 оны төгсөгчид 700.000 төгрөгөөр, гутгаар байрыг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Б.Мөнгөнцэцэг 500.000 төгрөгөөр, тусгай байрын шагналуудыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Т.Отгонтуул 500.000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэсэн бөгөөд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Эх бичиг судлалын 2014 оны төгсөгчид ном бүтээлийн дээжээрээ дэмжиж ажиллалаа.






Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль