Хэл шинжлэл-утга зохиол судлалын залуу үе” сэдэвт эрдэм шинжилгээ, спортын өдөрлөг

МУИС, МУБИС, ШУА-ийн хэл шинжлэл, утга зохиол судлаачдын дунд уламжлал болон зохиогддог “Хэл шинжлэл-утга зохиол судлалын залуу үе” сэдэвт эрдэм шинжилгээ, спортын өдөрлөгийг 2023 оны 5 сарын 27-ны өдөр МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа. 2009 оноос эхэлсэн тус өдөрлөгт 124 багш, судлаач оролцож эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэн, спортын 6 төрлөөр өрсөлдөв. Өдөрлөгийг нээж МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, МУБИС-ийн НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Д.Соронзон, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй нар үг хэлэв. Тус өдөрлөгийн зорилго нь монгол судлалын салбарт ажиллаж буй залуу судлаачдын бүтээлийг сурталчлан таниулах, дэмжих, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрдэмтэн судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх юм.