logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2025-09-17

“Монгол судлал” сэтгүүл 2025 оны 10 дугаар сарын 20 хүртэл өгүүлэл хүлээн авна

“МОНГОЛ СУДЛАЛ” сэтгүүлд монгол хэл бичиг, хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэл болон түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичсэн, хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний шүүмж, орчуулгыг хүлээн авна. Өгүүллийг 2 мэргэжлийн хянган магадлагчийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хэвлэн нийтэлнэ. Тус эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлэмэл болон цахим хувилбараар хэвлэн нийтлэх бөгөөд жилд 1 дугаар гарна.

Олон улсын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн ISSN 1997-1826 (хэвлэмэл), Е-ISSN: 3079-8965 (цахим) дугаар бүхий “Монгол судлал” сэтгүүл нь МУИС-ийн Open Journal System (OJS) платформ-д суурилсан албан ёсны цахим сэтгүүлийн санд бүртгэлтэй бөгөөд эрдэм шинжилгээний олон улсын мэдээллийн сан болох CrossRef-д нэгдэж, DOI (Digital Object Identifier: https://doi.org/10.22353/ms) дугаартайгаар хэвлэгдэж байна. Зохих шалгуур шаарлагыг хангаж хэвлэн нийтлэгдэх өгүүлэл тус бүрд “DOI” дугаар олгоно. Ингэснээр эрдэмтэн судлаач Таны өгүүлэл “Google Scholar” хайлтын мэдээллийн санд бүртгэгдэж, олон улсын хэмжээнд эшлэгдэх боломжтой болох юм.

Та хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу бичсэн өгүүллээ дараах линкээр орж бүртгүүлэн илгээнэ үү. https://journal.num.edu.mn/ms/information/authors

“Монгол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2025 оны дугаар (50 дугаар)-т хэвлэх өгүүллийг дараах хуваарийн дагуу хүлээн авна.

  • Өгүүлэл хүлээн авах: 2025.10.20 хүртэл
  • Редакцын зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчээр хянуулах: 2025.10.21-2025.11.15
  • Хянан магадлагчийн саналаар өгүүлэлд засвар оруулах: 2025.11.16-2025.11.26
  • Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2025.11.27-2025.12.27

Холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

“Монгол судлал” сэтгүүлийн редакцын зөвлөл

Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль