Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудад гэрчилгээ гардууллаа
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудад гэрчилгээ гардуулах ёслол 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхим (Дугуй танхим)-д боллоо.
2024-2025 оны хичээлийн жилд МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөрт Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Лаос Улс, Оросын Холбооны улс, Япон улс, Бүгд Найрамдах Кени Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Танзани Улс зэрэг 12 орны давхардсан тоогоор 231 оюутан суралцсанаас хоёр улирал дараалан амжилттай суралцаж, 20 багц цагийн хичээл судалсан 44 оюутан (үүнээс анхан шатны ангийг 22 оюутан, дунд шатны ангийг 16 оюутан, гүнзгий шатны ангийг 6 оюутан) “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөр дүүргэсэн гэрчилгээгээ гардан авлаа.
Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр амжилттай төгссөн оюутнуудын гэрчилгээг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нарын төлөөлөл гардуулав.
Амжилттай төгссөн оюутнууддаа баяр хүргэж, эрдэм судлалын их амжилтыг хүсэн ерөөе!


















