“МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” боллоо

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим “Монгол хэл, соёлыг өдөрлөг”-ийг 2023 оны 5-р сарын 6-ы өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, монгол хэлний бэлтгэл анги (гадаад оюутнууд)-ийн оюутнууд, бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид оролцов.

“Монгол хэл, соёлыг өдөрлөг”-ийн үеэр “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг Монгол хэлний бэлтгэл ангийн оюутнуудын дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд монгол хэлний анхан түвшний 4 анги, дунд түвшний 3 анги өрсөлдөж 5 даалгаврын нийлбэр дүнгээр анхан шатны ангилалд А-1 анги тэргүүн байр, А-2 анги дэд байр; дунд шатны ангилалд Д-2 анги тэргүүн байр, Д-3 анги дэд байранд тус тус шалгарлаа.

            Монгол хэл, соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, суралцагчид монгол хэлний бэлтгэл ангийн оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж, уран бичлэгийн үзүүлбэр толилуулав.