Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2023 оны 4 сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Хэл шинжлэл, Хэл, уран зохиол, Багш монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрүүдийн 11 оюутан оролцов.

Тэргүүн байранд “Хэл шинжлэл /Монгол хэл/” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Баднаа-Ундрам “Ядуу гэх концептын утга илэрхийлэх монгол зүйрлэсэн хэллэгийн утга зүйн судалгаа” сэдвээр;

Дэд байранд “Хэл, уран зохиол /Монгол хэл/” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан П.Лхагважаргал “Бүс нутгийн хэл, сэтгэлгээний зарим онцлогоор уламжлалт цаг уурын холбогдолтой мэдлэгийг тодруулах нь” сэдвээр;

Гутгаар байранд “Хэл шинжлэл /Монгол хэл/” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Э.Бямбасүрэн ““Субашид”-ийн дүймэнгийн тухай” сэдвээр тус тус шалгарлаа.

Хуралд оролцсон нийт суралцагчдын цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье.