Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг цуврал семинарт урьж байна
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг цуврал семинарт урьж, илтгэл хэлэлцүүлдэг билээ.
Энэ удаагийн семинарт Япон Улсын Осака Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын доктор, профессор Шиотани Шигэки “Орчин цагийн монгол хэл дэх хүний нэр дуудах ёсыг япон хэлний байдалтай харьцуулан үзэх нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх тул эрдэмтэн судлаач, багш, оюутан Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим