Япон Улсын Кобэ Их Сургуулийн оюутан солилцооны хѳтѳлбѳр

Гэрээний нѳхцѳл:

  • Хамрагдах сургууль, тэнхим: ШУС-ийн Түүх, Эдийн засаг, Япон судлалын тэнхим, ОУХНУС
  • Шалгаруулах нийт оюутны тоо: 2
  • Оюутны түвшин: баклавр, магистрант, докторант
  • Тавигдах нѳхцѳл: Голч дүн 3-аас дээш, англи эсвэл япон хэлний дундаас дээш мэдлэгтэй
  • Суралцах хугацаа: 2024 оны 10 сараас 2025 оны 8 сар дуустал, 10 сар
  • Сургалтын төлбөр: энд МУИС-ийн журмаар төлж, тэнд дүйцэх хичээлд сууж кредит авна. Тиймээс энд заавал үзэх, сонгох хичээл зэргийн уялдаа холбоог зохицуулж, хичээлээ зөв сонгож, кредит авбал жил алдахгүй төгсөх боломжтой.
  • Бусад зардал: Дотуур байр, хоол, виз, бичиг баримт бүрдүүлэх, замын зардлыг оюутан өөрөө хариуцна.
  • Тэтгэлэг: Сарын 80.000 иений тэтгэлэгт (JASSO) нэр мэдүүлэх боловч тэтгэлэг олдох 100 хувийн баталгаагүй.
  • Шалгаруулах журам: Томилогдсон комисс 2 оюутныг шалгаруулна.

Хѳтѳлбѳрийн нѳхцлүүдийг ханган солилцооны хѳтѳлбѳрт хамрагдах хүсэлтэй Эдийн засгийн тэнхимийн оюутнууд 2024 оны 4-р сарын 1-ны дотор дүнгийн тодорхойлолт болон холбогдох материал, холбоо барих мэдээллийн хамт тэнхимийн туслах ажилтан Д.Дашдуламд бүртгүүлнэ үү.