Мандах Их Сургуулийг Үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын III олимпиад 2019 оны 4-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын дэмжигч байгууллагаар Үндэсний Статистикийн Хороо хамтран ажиллаж, Мандах ИС, МУИС, СЭЗИС, ШУТИС-БУХС, ХААИС-ЭЗБС, ХУИС, ИЗОУИС, ОУЭЗБДС, МҮИС, ЭЗҮДС зэрэг 10 их, дээд сургуулийн 95 оюутан оролцож мэдлэг, чадвараа сорилоо.
Хувийн дүнгээр ТОР-10 байр:
Овог | Нэр | Сургууль | Байр |
Раднаа-Очир | Дарханбаяр | МУИС-БС | I |
Нямдож | Оролмаа | Мандах Их Сургууль | II |
Дорждэрэм | Хашчулуун | МУИС-ШУС | II |
Эрдэнэбаатар | Номингэрэл | ШУТИС-БУХС | III |
Чаминцэцэг | Наранчимэг | Мандах Их Сургууль | IV |
Отгонбат | Энхмарт | Мандах Их Сургууль | V |
Бадамжав | Батчулуун | ИЗОУИС | VI |
Батмөнх | Нинжин | МУИС-ШУС | VI |
Усны-Эх | Энхсайхан | МУИС-ШУС | VII |
Отгонбаяр | Оюундарь | ШУТИС-БУХС | VIII |
Батбаатар | Бэгз | ШУТИС-БУХС | VIII |
Алтанхуяг | Амартүвшин | МУИС-ШУС | VIII |
Болдбаатаар | Энхсувд | ОУЭЗБДС | IX |
Ганхуяг | Энх-Отгон | МандахИхСургууль | IX |
Баатар | Баттөмөр | МУИС-ШУС | X |
Ганбаатар | Нямаа | ШУТИС-БУХС | X |
Төрмөнх | Пүрэвсүрэн | МУИС-ШУС | X |
Батбаяр | Өсөхбаяр | МУИС-ШУС | X |
Алтансүх | Мөнгөнчимэг | МандахИхСургууль | X |
Сургуулийн дүнгээр эхний 3 байр:
№ | Сургууль | Оноо | Байр |
1 | МУИС | 624 | I |
2 | ШУТИС-БУХС | 595 | II |
3 | МАНДАХ ИХ СУРГУУЛЬ | 578 | III |
Олимпиадын үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн захирал, Профессор Г.Нанжид, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга Доктор (Ph.D) А.Дэмбэрэл, Монгол улсын гавъяат багш Доктор(Ph.D), МУИС-ийн профессор Г.Элдэв-Очир, Мандах Их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D), дэд профессор Ч.Төрбадрах, Мандах Их Сургуулийн Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, оролцогч сургуулиудын эрдэмтэн багш нар оролцлоо.
Олимпиадын тестийг мэргэжлийн багш нар хамтран боловсруулж бэлтгэсэн нь харилцан туршлага солилцож, статистикийн мэргэжлийн нэр томъёо, сургалтын агуулга, чанарыг сайжруулах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх үйл явцын үр дүнг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан чухал үйл ажиллагаа боллоо.
Эх сурвалж: http://mandakh.edu.mn/news/115/single/3480