МУИС – ШУС – ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг. Үндэслэл
Бакалаврын болон магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тухай МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирлын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхмийн Оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг баримтлана.
Оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго оршино.
Хоёр: Хамрах хүрээ
МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхмийн бакалавр, магистр, докторын түвшинд сурч байгаа оюутнууд хамрагдана.
Нийгэм, эдийн засаг, статистик, хүн ам зүйн салбарын хүрээнд илтгэлийн сэдвийг оюутан өөрөө сонгох ба ганцаарчилсан байдлаар оролцоно.
Гурав: Хугацаа
3.1 Бакавлаврын түвшний оюутнуудын илтгэлийг 2019 оны 4-р сарын 16-ны 17 цаг хүртэл amartuvshin.s@num.edu.mnхаягаар болон МУИС-ийн хичээлийн 5-р байрны 608 тоот (Д.Дашдулам)өрөөнд хэвлэмэл байдлаар хүлээн авна. Оюутнуудын ирүүлсэн илтгэлээс шилдэг 6 илтгэлийг 2019 оны 4-р сарын 17-ний дотор хурал зохион байгуулах комисс сонгож, илтгэл шалгаруулах хуралд оролцох эрх олгоно. Илтгэл шалгаруулах хурал 2019 оны 4-р сарын 18-ны 13.00 цагаас МУИС-ийн хичээлийн 5-р байрны 601 тоот өрөөнд болно.
3.2 Магистр, докторын түвшний оюутнуудын илтгэлийг 2019 оны 4-р сарын 16-ны 17 цаг хүртэл amartuvshin.s@num.edu.mnхаягаар болон МУИС-ийн хичээлийн 5-р байрны 608(Д.Дашдулам) өрөөнд хэвлэмэл байдлаар хүлээн авна. Оюутнуудын илтгэлийн тоог хязгаарлахгүй.Илтгэл шалгаруулах хурал 2019 оны 4-р сарын 18-ны 15.00 цагаас МУИС-ийн хичээлийн 5-р байрны 601 тоот өрөөнд болно.
Дөрөв: Илтгэлд тавигдах шаардлага
4.1 Илтгэл нь агуулгын хувьд дараах бүлгүүдийг багтаасан байна. Үүнд:
- Судалгааны хураангуй(Абстракт)
- Удиртгал-Судалгааны үндэслэл, зорилго, зорилт, ач холбогдол
- Сэдвийн судлагдсан байдал
- Арга зүй; Онол, судалгааны тогтолцоо(conceptual framework)
- Судалгааны ажлын үр дүн
- Дүгнэлт
- Ашигласан материал
4.2 Бичилт, боловсруулалтын хувьд дараах шаардлагыг хангасан байна.
- Судалгааны хураангуй (Абстракт) нь 100-150 үгтэй.
- Судалгааны илтгэл нь word хэлбэрээр, А4 цаасны хэмжээнд, үсгийн хэмжээг 11, мөр хоорондын зайг 1.5, хуудасны хүрээг normal байхаар тохируулсан нийтдээ 10-15 хуудастай байна.
- Илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг оруулсан байна. Үүнд:
- Судалгааны сэдэв
- Илтгэгчийн овог нэр
- Илтгэгчийн цахим хаяг, утасны дугаар
- Удирдагчийн нэр, эрдмийн зэрэг
- Хуралд зориулсан үзүүлэн илтгэл нь powerpoint, latex зэрэг программ хангамж дээр, нийт 15минутын хугацаанд танилцуулагдахаар бэлтгэгдсэн байна.
Тав: Шалгаруулах журам
Илтгэл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хуралд тавигдсан илтгэлүүдийг дараах шалгуураар дүгнэнэ. Үүнд:
- Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол(Судалгааны зорилгоо тодорхойлсон байдал, сэдвээ судалсан байдал, Судалгааны дүгнэлт оновчтой эсэх, Зорилго хангагдсан эсэх )- 30 оноо
- Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал(Академик хэв шинжээр бичигдсэн эсэх, Судалгаанд ашигласан арга зүй, тоо мэдээллийн нийцтэй байдал, Судалгааны боловсруулалт шинжилгээ)- 30 оноо
- Илтгэх ур чадвар-20 оноо
- Ажлаа эзэмшсэн байдал-10 оноо
- Асуултанд хариулсан байдал -10 оноо
Бакалаврын түвшинд, эхний гурван байрт шалгарсан оюутанд МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын хуралд илтгэлээ танилцуулах эрх олгоно.
Магистр, докторын түвшиндсуралцаж байгаа оюутнуудад эрдэм шинжилгээний 1 багц цаг тооцох асуудлыг илтгэл шалгаруулах комиссын дүгнэлтээр шийдвэрлэнэ.