Олимпиадын нэгдүгээр шатнаас шалгарсан нийт 8 баг оролцоно. Багийн бүрэлдэхүүнийг сольж өөрчилж болохгүй. Өөрчлөлт орсон тохиолдолд олимпиадад оруулахгүй. Багийн бүх гишүүд оюутны үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхээ авчирна.
Хамрах сэдэв:
- Микроэкономиксийн үндэс хичээлийн дараах сэдвүүд
- Эдийн засгийн үндсэн зарчим
- Эрэлт ба нийлүүлэлтийн хууль, мэдрэмж
- Зах зээлийн тэнцвэр, татвар татаасын нөлөөлөл
- Пүүсийн онол: үйлдвэрлэл ба зардал
- Зах зээлийн хэлбэрүүд (төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээл)
- Хүчин зүйлсийн зах зээл
- Макроэкономиксийн үндэс хичээлийн дараах сэдвүүд
- Үндэсний тооцооны систем
- Нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загвар
- Нийт зарлагын загвар: Кейнсийн загвар
- Эдийн засгийн хэлбэлзэл, бизнесийн мөчлөг
- Сангийн бодлого
- Мөнгө ба мөнгөний бодлого
Олимпиадын 2-р шат 2018 оны 5 сарын 12-ны өрдийн Бямба гаригт 11.00 цагт МУИС дээр болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг олимпиадын удирдамжнаас үзнэ үү.