“Экономиксийн цагаан толгойг сайн мэдэх вэ?” улсын ХIV олимпиадын нэгдүгээр шат 2018 оны 4-р сарын 21-ний өдөр амжилттай явагдан өндөрлөлөө. Нэгдүгээр шатанд 12 их сургуулийн 71 багийн 283 оюутан оролцов. Хувийн дүнгээр Х.Хашбат (СЭЗИС), Э.Төгөлдөр (МУИС), Д.Цэнд-Аюуш (МУИС-Завхан) нар шагналт байранд шалгарч, СЭЗИС-ийн гурав, МУИС-ийн 5 баг дараагийн шатанд оролцох эрхээ авлаа. Энэ удаагийн олимпиадад орон нутаг дахь их, дээд сургуулиудын төлөөлөл болох МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль амжилттай оролцож, хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан явдалд тусгайлан баяр хүргэж байна.
Олимпиадын багийн дүнтэй энд, хувийн дүнтэй энд дарж танилцана уу.
Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.