“ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК” сэтгүүлд судалгааны бүтээлээ илгээхийг урьж байна

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимээс эрхлэн гаргадаг “ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК” сэтгүүлд судалгааны бүтээлээ илгээхийг урьж байна.

Сэтгүүлийн нэр

“Эдийн засаг: Онол, Практик”

Эрхлэх байгууллага

МУИС, ШУС, НУС, Эдийн засгийн тэнхим

Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан он

2000

Эрхэм Зорилго

Эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэх

Зорилт болон Хамрах хүрээ

Сэтгүүл-ийн гол зорилт бол Монголын эдийн засаг, түүний дэлхийн эдийн засагтай хэрхэн холбогдож буй талаар онолын болон эмпирик судалгаануудыг шүүн магадлаж, өндөр чанартай судалгааны ажлуудыг хэвлэн нийтлэх явдал юм.

Хэл

Сэтгүүлийн хэл нь Монгол, Англи хэл байна. Абстракт нь англи, монгол хэл дээр байна.

Хэвлэлт                                                                          

Жилдээ нэгээс хоёр дугаар гаргах ба судалгааны ажлуудад хөндлөнгийн хянан магадлагаа хийн, нэг удаагийн дугаарт шаардлага хангасан 3-5 ажил хэвлэнэ. Сэтгүүлийн шүүлтийн тогтолцооны талаар эндээс танилцана уу.

Судалгааны ажлыг dashdulam.d@num.edu.mn цахим хаягаар хүлээн авна. Судалгааны ажилд тавигдах шаардлагыг эндээс татаж авч үзнэ үү.

Сэтгүүлийн түгээлт, хамрах хүрээ

Сэтгүүлийг яам, агентлагууд, судалгааны байгууллагууд, номын сангууд, их cургуулиуд болон олон нийтэд түгээнэ.

Сэтгүүл хэвлэмэл бөгөөд цахим хэлбэрээр түгээгдэнэ.

Хэвлэмэл хувилбар                      

Сэтгүүл нийтдээ 300 хувь хэвлэгдэнэ. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ерөнхий редактор хэвлэх тоог өөрчлөн тогтооно.

Электрон хувилбар

Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдийг өөрийн цахим хуудас дээр нээлттэй тавина.

Сэтгүүлийг цахим шуудангаар нийтэд түгээнэ.

Сэтгүүлийн цахим хувилбар нь уламжлалт нийтлэлүүдээс гадна зохиогчийн алгоритм, програм, болон ашигласан тоон мэдээллийг мөн нийтлэх боломжтой бөгөөд ингэснээр бусад судлаачид болон хэрэглэгчид академик ололтыг давтан гүйцэтгэх, өргөтгөх боломжоор хангагдана. Иймд зохиогчдоос эмпирик үр дүнг нь дуурайлган гүйцэтгэхэд шаардагдах тоон мэдээлэл болон програмын хуулбарыг цахим хэлбэрээр авна.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 603 тоот (Б.Батдэлгэр), 608 тоот (Д.Дашдулам).

Цахим хаяг: dashdulam.d@num.edu.mn

Утас: 77307730-2303 (Д.Дашдулам).

ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК Сэтгүүлийн редакцийн зөвлөл