Олон улсын эдийн засгийн VII олимпиад (International Economics Olympiad, IEO) Хонг Конг хотноо 7- р сарын 22-31 өдрүүдэд зохион байгуулагдаж, манай улсын сурагчид амжилттай оролцоод ирлээ. Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг таван сурагч оролцдог юм. Энэ жилийн багийн гишүүдэд Монгол тэмүүлэл сургуулийн сурагч Ц. Нинжин (багийн аxлагч), Н. Солонго, Б. Биндэрьяа нар, Орчлон олон улсын сургуулийн сурагч Д. Тэмүүлэн, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагч Г. Халиунаа нар оролцсон. Г. Халиунаа мөнгөн медаль хүртсэн нь олон улсын энэхүү олимпиадаас хүртсэн манай улсын анхны медаль байлаа.
Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн Эдийн засгийн тэнхим оролцсон сурагч нарт зөвлөгөө өгч байсан бөгөөд Б. Цогт-Эрдэнэ багш сурагчдыг идэвхтэй дэмжиж ирсэн. Энэ жилийн хувьд дасгалжуулагч багшаар Орчлон олон улсын сургуулийн багш Карлос Кроуфорд (Carlos Crawford), МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д. Эрдэнэбулган нар ажиллав.
Улсаа төлөөлж олон улсын олимпиадад амжилттай оролцсон багийн гишүүдэд баяр хүргэж, Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн уxааны салбарын захирал, профессор Ч. Тамир, Эдийн засгийн тэнхимийн эрxлэгч, дэд профессор Б. Мягмарсүрэн, профессор Ч. Нарантуяа, аxлаx багш Б. Цогт-Эрдэнэ болон Д. Дашдулам нар багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус олон улсын олимпиадад өндөр амжилт гаргаж мөнгөн медаль хүртсэн Г. Халиунааг МУИС-ийн Эдийн засгийн бакалаврын хөтөлбөрт урилгаар элсэн орж суралцаx эрхийн бичгээр шагналаа.