Шагнал авсан багш нартаа халуун баяр хүргэе.

Боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж эдийн засгийн тэнхимийн  ахлах багш Б.Цогт-Эрдэнэ, Д.Төгөлдөр нар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг,  ахлах багш С.Амартүвшин, тэнхимийн туслах ажилтан Д.Дашдулам нар Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Шагналыг НУС-ын захирал, доктор Ч.Тамир, тэнхимийн эрхлэгч Б.Мягмарсүрэн нар гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

Шагнал авсан багш, ажилтан нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.