Эдийн засгийн тэнхимийн ээлжит семинар

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2023-2024 оны хичээлийн жилийн Хаврын улирлын судалгааны семинарт МУИС-ийн ШУС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Бямбахүү багш “Стохастик үйл хөдлөл ба Монголын түймрийн судалгаа” сэдэвт ажлыг танилцуулах юм.

ШУС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч Г.Бямбахүү нь 2015-2020 онд БНХАУ-ын Бээжин хотын Бэйханг Их Сургуульд “Urban Growth Monitoring and Environmental Change Assessment Using Spatiotemporal Pattern Analysis” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өөрийн судалгааны ажлаа бидэнтэй хуваалцах гэж байгаад баяртай байна.

 

Судалгааны семинар 2024 оны 3 дугаар сарын 19-ний 14:00 цагаас танхим болон цахимаар нэгэн зэрэг явагдана. Та бүхнийг МУИС-ийн Хичээлийн V байрны 601 тоот өрөөнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Цахимаар явуулахдаа тэнхимийн FB хаягаар шууд цацах болно.

/Манай тэнхимийн имейл листэд нэгдэж, энэ болон цаашдын семинаруудад оролцох урилга авахыг хүсвэл dashdulam.d@num.edu.mn -д хүсэлтээ илгээнэ үү?/

Та бүхнийг хүндэтгэн урьж байна.

 

МУИС. Эдийн засгийн тэнхим. 2024.03.18-ны өдөр