МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР

МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

 

Зорилго

МУИС-ийн ШУС, НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн уламжлалт үйл ажиллагааны нэг болох Магистр, докторын оюутнуудын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал нь оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын явцыг идэвхжүүлэх, улмаар өндөр түвшний чанартай судалгааны бүтээл гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хамрах хүрээ

МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдана. Судалгааны ажлын сэдвийн хувьд макро, микро, хөдөлмөр, жендер, эрүүл мэнд болон зан үйлийн эдийн засаг (behavioral economics), статистик, эконометриксийн салбарын хүрээнд байна.

Хугацаа

Судалгааны ажлын бүтээлийг 2024 оны 4-р сарын 19-ны 18 цаг хүртэл erdenebulgan.d@num.edu.mn, tungaa51@num.edu.mn хаягаар хүлээн авна. Улмаар судалгааны бүтээлийн хурал 2024 оны 4-р сарын 27-ны 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн 5-р байрны 601 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Илтгэлд тавигдах шаардлага

Оюутнууд судалгааны ажлын илтгэлийг тавихдаа дараах агуулгыг анхаарна уу. Үүнд:

Судалгааны ажлын хураангуй

Судалгааны үндэслэл, зорилго, ач холбогдол,

Сэдвийн судлагдсан байдал

Судалгааны арга зүй

Судалгааны ажлын үр дүн

Дүгнэлт

Ашигласан материал

Бичилт, боловсруулалтын хувьд дараах шаардлагыг хангасан байна.

Судалгааны ажил нь Latex эсвэл Word хэлбэртэй, А4 цаасны хэмжээнд, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.5, нийтдээ 10-15 хуудастай байна.

Хурлын илтгэл нь Power Point эсвэл Latex програм ашигласан, 20-25 минутын хугацаанд танилцуулагдахаар бэлтгэгдсэн байна (20 slides).

Илтгэлийн нүүр хуудсанд судалгааны сэдэв, илтгэгчийн овог нэр болон цахим хаяг, удирдагч багшийн нэр, эрдмийн зэрэг гэсэн мэдээллийг оруулсан байна.

2024.02.26