“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XIII олимпиад болно.

Жил болгон уламжлал болон зохиогддог “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XIII олимпиадын зорилго нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын экономиксийн мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих, мэдээлэл солилцох, цаашид экономиксийг судлах сонирхлыг дэмжихэд оршино.

Оролцох оюутнууд:

  • Монгол улсын эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын сургалт явуулдаг их, дээд сургуулиудийн микроэкономиксийн үндэс хичээлийг судалсан, макроэкономиксийн үндэс хичээлийг энэ улиралд судалж байгаа 1-р ангийн (түвшний) оюутнууд оролцоно. Түүнчлэн экономиксийн үндэс хичээлийг судалсан 1-р түвшний (ангийн) оюутнууд оролцох боломжтой.
  • Оюутнууд нь баг бүрдүүлж оролцох ба баг тус бүр нэг сургуулийн 5 оюутнаас бүрдсэн байна (анги, хөтөлбөр харгалзахгүй).
  • Баг бүр оноосон нэртэй байна.

Олимпиадын журам:

Олимпиад 1 үе шаттай явагдана.
2017 оны 5 сарын 13-нд 1100 цагаас МУИС-ийн хичээлийн I, IV, V байранд явагдана. Оролцогчдын экономиксийн суурь мэдлэгийг тестээр шалгана. Багийн гишүүдийн авсан онооны нийлбэрээр байр эзлүүлнэ.

Хамрах сэдэв:

  • Микроэкономиксийн үндэс хичээлийн бүх сэдэв
  • Макроэкономиксийн үндэс хичээлийн дараах сэдвүүд
    o Үндэсний тооцооны систем
    o Нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загвар
    o Нийт зарлагын загвар: Кейнсийн загвар
    o Эдийн засгийн хэлбэлзэл, бизнесийн мөчлөг
    o Сангийн бодлого
    o Мөнгөний бодлого

Бүртгүүлэх журам:

Хураамж төлөх данс: Хаан Банк 5041076577
Хүлээн авагч: D. Dashdulam
Гүйлгээний утганд БАГИЙН НЭР, ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР-ыг бичнэ. Утга дутуу бичигдсэн тохиолдолд бүртгэх үйл явцад хүндрэл үүсэхийг анхаарна уу. Оролцогч та бүхэн muis.economy3@gmail.com цахим хаяг, 88168887, 99779978 дугааруудаас тодруулах зүйлээ асууна уу.

  • Олимпиадад оролцох багууд 2017 оны 5 сарын 1-ээс 5 сарын 10-ны хооронд доорх линкээр бүртгүүлнэ үү.
    https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe1XUSmduz4jRzj9IU4FL6FUvj7jcWmZgxYwjIpNYka-w2YeQ/viewform
  • Олимпиадад оролцох багууд доорх анкетийг зөвхөн НЭГ УДАА БӨГЛӨХ бөгөөд БАГИЙН ХУРААМЖ болох 20’000 төгрөгийг төлснөөр бүртгэл баталгаажна. Дээрх хоёр үйлдэл гүйцэд хийгдсэний дараа 24 цагийн дотор багийн гишүүн тус бүрийн цахим шуудан руу бүртгэл баталгаажуулсан и-мэйл болон “ОЛИМПИАДНЫ УДИРДАМЖ”-ийг илгээх болно.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг доорх facebook event-ээс харна уу.
    “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” 2017
    URL: https://www.facebook.com/events/118752148686952/
  • Багийн бүх гишүүний оюутны үнэмлэх (оюутны үнэмлэх байхгүй тохиолдолд сургуулийн сургалтын албаны тамга бүхий албан тодорхойлолт авчирна)

Утас: 88168887, 99779978
Хаяг:МУИС-ийн хичээлийн V байр 608 тоот

Олимпиадын удирдамжийг энд дарж үзнэ үү