Эдийн засгийн тэнхимийн ээлжит семинар

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2023-2024 оны хичээлийн жилийн судалгааны семинарт доктор Д.Халиун багш “How Does Excessive Volatility of Consumption Vary Across Countries?” сэдвээр Токиогийн их сургуульд докторын зэрэг (PhD) хамгаалсан судалгааны ажлаа танилцуулах юм.

Судалгааны семинар 2023 оны 12 дугаар сарын 12-ны 16:00 цагаас танхим болон цахимаар нэгэн зэрэг явагдана. Танхимаар явуулахдаа Та бүхнийг МУИС-ийн Хичээлийн V байрны 601 тоот өрөөнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Цахимаар явуулахдаа тэнхимийн FB хаягаар шууд цацах болно.

Тэнхимийн залуу судлаач-багш нарынхаа судалгааны ажлыг танилцуулах гэж байгаадаа бид баяртай байна.

Та бүхнийг хүндэтгэн урьж байна.

/Манай тэнхимийн имейл листэд нэгдэж, энэ болон цаашдын семинаруудад оролцох урилга авахыг хүсвэл dashdulam.d@num.edu.mn -д хүсэлтээ илгээнэ үү?/

МУИС. Эдийн засгийн тэнхим. 2023.12.11-ний өдөр