Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2023-2024 оны хичээлийн жилийн судалгааны семинар эхлэх гэж байгааг үүгээр хүргэж байна.
Эхний судалгааны семинарт доктор Д.Эрдэнэбулган багш “Parental Network, Wage expectations, and Intergenerational Educational Mobility” сэдвээр Германы Билефелд (Bielefeld University) сургуульд докторын зэрэг (PhD) хамгаалсан судалгааны ажлаа танилцуулах юм.
Судалгааны семинар 2023 оны 10 дугаар сарын 24-ны 16:00 цагаас танхим болон цахимаар нэгэн зэрэг явагдана. Танхимаар явуулахдаа Та бүхнийг МУИС-ийн Хичээлийн V байрны 601 тоот өрөөнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Цахимаар явуулахдаа тэнхимийн FB хаягаар шууд цацах болно.
Тэнхимийн залуу судлаач-багш нарынхаа судалгааны ажлыг танилцуулах гэж байгаадаа бид баяртай байна.
Та бүхнийг хүндэтгэн урьж байна.
/Манай тэнхимийн имейл листэд нэгдэж, энэ болон цаашдын семинаруудад оролцох урилга авахыг хүсвэл dashdulam.d@num.edu.mn -д хүсэлтээ илгээнэ үү?/
МУИС. Эдийн засгийн тэнхим. 2023.10.20-ны өдөр