“Эв Нэгдэл” 2023 тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эв Нэгдэл” спортын олон төрөлт тэмцээн тэнхимийн нийт багш, оюутнууд, 2022, 2023 оны төгсөгчдийн дунд Сагсан бөмбөг, Волейбол, Теннис, Шатар, Даам, Дартс, Хөгжөөн дэмжигчдийн буухиа зэрэг төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.