Энэхүү төсөл нь Канадын шинжлэх ухааны академийн нийгэм хүмүүнлэгийн ухааны судалгааны зөвлөлийн санхүүжилтээр дэлхийн 9 оронд хэрэгжиж буй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанг цалинтай болон цалин хөлсгүйгээр асрах нь макро эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг хэмжих төсөл юм. Манай баг хамт олон энэхүү төслийн хүрээнд дараах үр дүнд хүрэхээр ажиллаж байна.
- Чанарын судалгаагаар дамжуулан монголчуудын хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанг асрах онцлог, хэв маягийг тодорхойлох
- Асарч байгаа хүн болон асруулж байгаа хүний хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
- Асрахуйн эдийн засгийг макро эдийн засгийн загварт оруулах
- Бодлогын зөвлөмж боловсруулах
- Судалгааны ажил бичиж олон улсын сэтгүүлд хэвлүүлэх
Та асрахуйн эдийн засгийн тухай болон энэхүү төсөлтэй холбоотой цаг үеийн мэдээллийг доорх холбоосоор авах боломжтой.
Манай facebook page хуудас: https://www.facebook.com/profile.php?id=61550939527343
Манай twitter хаяг: https://twitter.com/i/flow/login?redirect_after_login=%2Feconomy_ca29314