2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, баталгаажуулалт хийх тухай

  1. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цагийн хооронд дараах дарааллын дагуу явагдана. Үүнд:   
  • 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12:00-20:00 цагийн хооронд  
    • Тусгай хэрэгцээт суралцагч хичээл сонгон баталгаажуулна. 
  • 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11:00-15:00 цагийн хооронд  
    • 2023-2024 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт шинээр элссэн суралцагчид
    • Бакалаврын ерөнхий суурийн хөтөлбөрийн суралцагчид
    • Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн IV, V түвшний суралцагчид   
  • 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15:00-19:00 цагийн хооронд  
    • Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн I, II, III түвшний суралцагчид  
  • 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19:00 цагаас хойш  
    • Бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид  

 Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй, суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчдад 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хувийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.   

   2. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын хөтөлбөрийн идэвхтэй төлөвт байгаа суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Ахисан түвшний хичээл 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлнэ. 

  Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно /Сургалтын үйл ажиллагааны журам үзнэ үү МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журам.  

  Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. 

Шинэчлэгдсэн хичээл баталгаажуулалт хийх модулийн заавартай дараах холбоосоор орж танилцана уу.  

Хичээл сонгон баталгаажуулах заавар 

МУИС-ийн СХЧББГ, ЦШБГ