Сангийн яамны танилцуулга болон Монгол Улсын төсөв санхүүгийн бодлогын асуудлаар багш, оюутнуудад зориулсан уулзалт, хэлэлцүүлэгт Сангийн яамны бодлогын үндсэн газар хэлтсийн дарга нар оролцож, илтгэл тавин, хэлэлцүүлэг хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулах болно.
Хэлэлцүүлэг 2023 оны 4 сарын 26-нд МУИС-ийн Номын сангийн 203 тоот лекцийн танхимд 16:00 цагаас болно.