Зорилго: Эдийн засаг , санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургуульд суралцдаг 1-р түвшний оюутнуудын экономиксийн мэдлэг, чадварыг сорих, мэдээлэл солилцох, цаашид экономиксийг судлах сонирхлыг дэмжихэд оршино.
Оролцох оюутнууд:
Монгол улсын эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын сургалт явуулдаг их дээд сургуулиудын макроэкономикс эсвэл микроэкономиксийн үндэс хичээлийг судалсан, макроэкономиксийн болон микроэкономиксийн үндэс хичээлийг энэ улиралд судалж байгаа 1-р түвшний (ангийн) оюутнууд оролцоно. Түүнчлэн Экономиксийн үндэс хичээлийг судалсан 1-р түвшний (ангийн) оюутнууд оролцох боломжтой.
Олимпиадын журам: Олимпиад нь хоёр үе шаттай зохион байгуулагдана. 1-р үе шатад амжилттай шалгарсан оролцогчид 2-р үе шатад оролцоно. Шалгарсан эсэхийг цахим шуудангаар мэдэгдэнэ.
1-р үе шат: Оролцогчдын экономиксийн суурь мэдлэгийг тестээр шалгах
2-р үе шат: Экономиксийн бодлого бодох
Олимпиадын удирдамжийг энд дарж үзнэ үү
Оролцогч та бүхэн тодруулах зүйл байвал economicsnum@gmail.com цахим хаяг, 75754400-2303, 88168887 (Д.Дашдулам) дугаараас тодруулна уу.