Магистр, доктор оюутнуудын анхааралд

Дэлхийн Банкны бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч асан доктор Мартин Рама болон Оттавагийн Их Сургуулийн профессор Гордон Бэтчерман нар МУИС дээр хүрэлцэн ирж Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн байдлын талаар сонирхолтой илтгэл тавих тул багш, оюутан, судлаач нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

  • Хэзээ: 2022 оны 12-р сарын 13 (Мягмар гараг) 10:00-11:30
  • Хаана: МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Дугуй танхимд

Доктор Мартин Рама (Martín Rama) нь Дэлхийн Банкны Вьетнам, Өмнөд Ази, Латин Америк болон Карибын бүс нутгийг хариуцсан ерөнхий эдийн засагчаар ажиллаж байсан. Доктор Гордон Бэтчерман (Gordon Betcherman) нь Оттавагийн Их Сургуулийн профессор бөгөөд хөдөлмөрийн эдийн засаг, ажил эрхлэлтийн бодлого, хөгжиж буй орнуудын эдийн засгийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн юм.