Магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

МУИС-ийн ШУС-ийн НУС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

 

“Эдийн засаг” хөтөлбөрийн магистрант, докторант та бүхнийг Эдийн засгийн тэнхимээс зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12 дүгээр сарын 20-ны Даваа гарагийн 14.00 цагт хичээлийн 5-р байрын 601 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Хуралд оролцох оюутнууд эрдэм шинжилгээний бүтээлээ цахим байдлаар 2021 оны 12 дүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэлх хугацаанд багтаан tungaa51@num.edu.mn, b_enkhtsetseg@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

 

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Илтгэлийн сэдэв нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдэвтэй байх;
  • Хэлэлцүүлж буй илтгэл нь шинжлэх ухааны арга зүйгээр хийсэн, олон талын үзэл баримтлал, байр суурийг харьцуулан анализ хийж, дүгнэлт гаргасан байх;
  • Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх;
  • Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх

Бүтээлд тавигдах техник шаардлага:

  • А4 цаасан дээр 7-10 хуудаст багтаасан бүтээл байх,
  • Үсгийн фонд Тimes New Roman, Үсгийн хэмжээ (Size) 12, мөр хоорондын зай (Line Space) 1.5, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн /Justify/ байх
  • Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий, байх
  • Тодорхой тооны хүснэгт, графиктай байх.
  • Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх

Шагнал

  • 1-р байр: Мөнгөн шагнал, өргөмжлөл
  • 2-р байр: Мөнгөн шагнал, өргөмжлөл
  • 3-р байр: Өргөмжлөл

 

Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн хичээлийн 5-р  байрын 608 тоотоос лавлана уу.

Харилцах утас: 77307730 (2303)

 

Эдийн засгийн тэнхим

2021.12.01